Түргэний уулс нь уулын тундр, ой, тайга, уулын хээр, мөнх цас, мөсөн оргил, тэдгээрийн усан хүрхрээ, мөсөн тогоо, агуй, хад цохио зэрэг байгалийн олон бүс бүслүүр хосолсон, байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой газар нутаг юм. Түргэний уул мөнх цас мөсөн голууд элбэгтэй бөгөөд нийтдээ 104 км2 буюу Монгол орны уулсын мөсдлийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг. Түргэний уулсаас Хархираа, Түргэн, Ямаат, Шивэр зэрэг голууд эх авч урсдаг. Түүнчлэн, биологийн олон янз байдлаар нэн баялаг бөгөөд цоохор ирвэс (Panthera uncia), aргаль хонь (Ovis ammon), янгир ямаа (Capra sibirica), Нөмрөгт банздоо (Saussurea involucrata) зэрэг нэн ховор, болон ховор амьтан, ургамлын өлгий нутаг. Энэхүү газар нутгийг иж бүрдлээр нь хамгаалах зорилгоор 1993 оны Монгол улсын УИХ-ын 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч улмаар байгалийн үзэсгэлэнт Гоожуурын хүрхрээг хамгаалах зорилгоор УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор хилийн заагийг өргөтгөсөн.
Түргэн уулын ДЦГ нь Увс аймгийн Түргэн, Улаангом, Тариалан, Ховд, Бөхмөрөн сумдын нутаг дэвсгэрт хамаарах нийт 130,473 га талбайг хамардаг.
Түргэний уулсад уулын тундр, ой, тайга, уулын хээр зэрэг байгалийн олон бүс бүслүүр тохиолдох бөгөөд мөнх цас, мөсөн гол, тэдгээрийн усан хүрхрээ, мөсөн тогоо, агуй, хад цохио бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой газар.Түргэний уулын кластернь 145.1 мянган га талбай эзэлнэ.Түргэний уул мөнх цас мөсөн голууд элбэгтэй бөгөөд нийтдээ 104 км2буюу Монгол орны уулсын мөсдлийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг. Түргэний уулсаас Хархираа, Түргэн, Ямаат гол эх авч урсдаг бөгөөд голуудын хөндийнүүд ихэвчлэн нарийхан хавцлын байдалтайгаас гадна тэвшин хөндий үүсгэсэн байдаг нь нэн сонин. Түргэний районнь хад асга чулуу ихтэй, эгц цавчим хажуутай бөгөөд хормойноосоо ихэд цөлжсөн нь үүрэг, Ачит нуурын цөлжсөн хотгорын нөлөө юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ