Увс нуурын дархан цаазат газар

Ерөнхий танилцуулга

Увс нуурын хосгүй гайхамшиг, зэгс голлосон ус-намгархаг газар, заримдаг цөлийн гандуу хуурай орчин нуур устай зэрэгцэн орших экологийн өвөрмөц бүрдэл, ус намгийн шувууд, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор 1993 онд дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Талбайн хэмжээ 441,223 га.

Дархан цаазат газрын төв хэсгийг эзлэх Увс нуур нь гадагшаа урсгалгүй, Монгол орны хамгийн том нуур юм. Нуурын гадаргуу 3350 км2 талбайг эзэлж баруунаас зүүн тийш 95 км, хойноос урагшаа 82 км үргэлжилнэ. Д.т.д. 759 м өндөрт орших бөгөөд Их Нууруудын хотгортоо хамгийн нам цэг нь бөгөөд Увс нуурын хотгор маш бага талбайд ландшафтын олон хэв шинжүүд ялгардагаараа онцлогтой.

Увс нуурын эргэн тойронд 44 жижиг нууруудтай ба ус хураах талбайн хэмжээ 71100 км2. Нуурын хойд хэсэг Ази тивийн төв цэг болох ОХУ-ын Тува улсын нутагт, нуурын томоохон буюу үндсэн хэсэг Монгол улсын нутаг дэвсгэрт хамрагддаг. Нуурын эргийн байдал тэгшивтэр, цутгал голын адагт садраа үүсч намагжсан ойн төгөл, үзэсгэлэнт баянбүрдтэй. Эргэн тойронд нь олон тооны хаягдал жижиг нуур цөөрөмтэй. Хэд хэдэн том булан тохой, жижиг хойг бий. Хэдийгээр дээд өргөрөгт оршдог ч Алтай, Хангайн уулсын завсараар түрж орсон говийн бүсэд орших учраас ландшафтын хувьд онцгой нөлөөтэй.

Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.

Увс нуур, түүний цутгал голуудын ай сав дагуу хар мод, хуш, улиас, зэгс чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Нуурын эргийн татмын шугуйд бор гөрөөс (Capreolus pygargus), зэрлэг гахай (Sus scrofa), халиун буга (Cervus elaphus) нутагшиж олон төрлийн жигүүртэн шувууд, загас, жараахай байдаг.

Шувуудаас 369 зүйл, өвөлждөг 8 зүйл, дайрч өнгөрдөг 82 зүйлээс бүртгэгджээ. Манай улсад ховордсон халбаган хошуут (Platalea leucorodia), цасч дэглий (Egretta alba), ямаан сүүлт (Oxyura leucocephala), итэлгэн цахлай (Lchthyaetus ichthyaetus), ухаа шумбуур (Aythya baeri), нугас, хээрийн галуу (Anser indicus), усны цагаан сүүлт бүргэд (Haliaeetus albicilla) зэрэг ус намгийн 70 гаруй зүйл шувууд бий.

Увс нуурын Тэс, Торхилогийн голын цутгал, адаг орчмоор алтайн сугас, эрээн жараа, сахалт жараахай зэрэг загастай.