2022 оны 03 сарын 25
Увс нуурыг зорин ирэх аялагч амрагчдыг ая тухтай, цэвэр орчинд, байгаль орчиндоо ээлтэй аялуулах зорилгоор Увс нуурын ДЦГ-ын аялал зугаалгын бүсийн 3 га газарт ОТОГЛОХ ЦЭГ-ийг байгуулж, ашиглалтад орууллаа. Уг ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 170 сая төгрөгийн санхүүжилтээр “Өлзий бэл” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд машины зогсоол, майхан барих цэг, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч, бүхий цогц орчиныг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой. Ашиглалтад орсноос хойш 12000 гаруй аялагч, амрагчид үйлчлүүлээд байна. Нуурын эрэгт машинаа хэт тулж зогсохгүй, хог хаягдлаа зориулалтын хогийн цэгт хүргэж соёлтой боловсон үйлчлүүлдэг болж нуурын экосистемийг хадгалж хамгаалахад чухал нөлөө үзүүлж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ