2021 оны 06 сарын 25
БОАЖЯ-ны сайдын 2021 оны 6-р сарын 03-ны өдрийн 01/2476 тоот зөвшөөрлийн дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг үндэслэн Увс аймгийн Тариалан сумын нутаг, Түргэн уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Хархираа, Түргэний салбар уулсын “Мөст” оргилд /4037 м / 2021 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд “Уулын хархираа клуб” ТББ-ын уулчид авиралт хийлээ. Авиралтын үеэр Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид уулчдын аюулгүй байдлыг хангуулж, анхааруулга санамж өгч ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ