Хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 01-р сарын 11-ны өдрийн хяналт шалгалтын баталсан удирдамжийн дагуу хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Жамсран, байгалийн нөөцийн хамгаалал орчны бүс хариуцсан мэргэжилтэн М.Ууганбаатар, Увс нуурын ДЦГ-н Торхилог хэсгийн байгаль хамгаалагч Б.Сүхбат нар 2021 оны 01-р сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Увс нуурын ДЦГ-н Торхилог хэсэгт ажиллаа. Тус ажлын хүрээнд Давст сумын Засаг дарга, БОТХТ, Түргэн сум дундах сум дундын ойн анги, хилийн цэргийн 0245-р ангийн 06-р заставын удирдлага нартай уулзалт зохион байгуулж, Давст сумын хилийн бүс орчим, Увс нуурын ДЦГ-н Торхилог хэсэг, Давсны уурхайд хяналт шалгалтаар ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now