2021 оны 01 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа Ачит нуур - Дэвэлийн арлын БЦГ-ын дотоод бүсчлэлийн хилийг тогтоох судалгаа, Ачит нуур орчмын хадлангийн талбайн хэмжээ, орчны бүсийн айл өрхүүдийн газар ашиглалт, нийгэм эдийн засаг, түүх соёлын дурсгалын судалгаа, биологийн олон янз байдлын судалгаа зэргийг хийж гүйцэтгэснээс гадна ТХГН-ийн ач холбогдол, экосистемийн үйлчилгээний талаар, байгаль орчны багц хуулиудыг сурталчлан таниулж 63 айл өрхөд гарын авлага, материал тарааж ажиллалаа.