2020 оны 11 сарын 10
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа Сагил сумын нутаг Цагаан гол орчмын хилийн бүсэд зэрлэг амьтад, ялангуяа Аргаль хонины популяцийн хил дамнан хийх шилжилт хөдөлгөөнийг саадгүй болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гарц нээн, автомат камер байрлуулан судалгаа явуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд 2020 оны 10-р сарын 27-29-ны өдрүүдэд автомат камерын мэдээллийг цуглуулж, камерийн зайг сольж, шинээр автомат камер нэмж байрлуулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн Цагаан гол орчмын Аргаль хонь, Цагаан шувуут уулын ДЦГ-ын Янгир ямааны ороо хөөцөлдөөн, үржлийн үеийн зан төрх, сүргийн бүтэц, тоо толгойн судалгааг хийлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ