Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны  мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Увс нуурын ДЦГ-ын Улаангом хэсгийн аялал зугаалгын бүсэд хог хаягдал цэвэрлэх ажлыг 2020 оны 07-р сарын 17-ны өдөр дахин зохион байгууллаа. Увс нуурын эрэг орчим хог хаягдал ихсэж, нуурын эрэг орчмоор тарж байгааг анхааруулж, хариуцлагатай аялж, хог хаягдлаа зориулалтын саванд хийж байхыг анхааруулж байна. 2020 оны 07-р сарын 17, 18, 19 - ны өдрүүдэд тус бүр 2 удаа хог ачиж, нийт 20 тонн хогийг Улаангом сумын хогийн цэгт хүргэлээ. 7 сард нийт 10 удаа хог цэвэрлэгээ хийж, ачуулах ажлыг зохион байгуулсан байна. Мөн аялагчдын 1/3-нь нийтийн ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлж, үлдсэн хэсэг нь Увс нуурын эрэг орчмын зэгс, хогийн сав орчим ил задгай бие засаж байгаа нь харамсалтай байна.  

#ХандлагааӨөрчилье

#ХогоорБүүХорлоорой!!!

#Ирлээ_Явлаа_Цэвэр

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now