Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа 2020 оны 07 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Увс нуурын ДЦГ-ын Улаангом, Хөндлөн хэсгийн Далангийн харгана, Бага нуур, Хөх эргийн давс зэрэг газруудаар хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Жамсран, Увс аймгийн Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн албаны эрүүгийн мөрдөгч байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч Р.Чимэд-очир, байгаль хамгаалагч Д.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын явцад Аймгийн онцгой байдлын газартай хамтран Увс нуурын ДЦГ-ын амралт зугаалгын бүсэд амарч, аялж байгаа ард иргэдэд дархан цаазат газрын хамгаалалтын горимыг мөрдүүлэх, байгаль орчинд хор хөнөөлгүй, анхаарал болгоомжтой аялах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг, сурталчилгааны материалыг тарааж, ухуулга сурталчилгааг хийж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад байгаль орчны эсрэг ямар нэгэн хууль бус зөрчил илрээг