Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид 2020 оны 07-р сарын 09-ны өдөр Увс нуурын ДЦГ-ын Улаангом хэсэг, Амралт зугаалгын бүсэд 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Ажиллах хугацаанд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

1. Увс нуурын ДЦГ-ын Улаангом хэсэг Хар онгорхойн гүүрнээс нуурын хөвөө хүртэлх 2 зам дагуу тус бүр 15 км нийт 30 км явж, хогийг түүж цэвэрлэсэн. Мөн Амралт зугаалгын бүс, нуурын эрэг дагуу 3 км явган явж хог хаягдлыг цэвэрлэж, нийт 2 чиргүүл хогийг Аймгийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

2. Боловсон ариун цэврийн байгууламжийн 10 тонн, энгийн соруулдаг жорлонгоос 2 тонн бохирыг соруулж ажилласан. Нийт 12 тонн бохирыг Аймгийн төвлөрсөн бохирын цэгт хүргэсэн.

3. Увс нуурын ДЦГ-ын Улаангом хэсэг, Амралт зугаалгын бүсэд байгаа 8 ширхэг хогийн саванд цугларсан, 5 орчим тонн хогийг Маяти машинаар ачуулж, Аймгийн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлж ажиллалаа.

4. Увс нуурын эрэг дагуу аялж зугаалж байгаа иргэдэд хог хаягдал хаяхгүй байх, ил задгай газар бие засахгүй байх, хариуцлагатай аялахыг уриалж, гарын авлага материал тараалаа.

БАЯР НААДМЫН ӨДРҮҮД Э