2020 оны 07 сарын 16
2020 оны 07-р сарын 01-07-ны өдрүүдэд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд аялагч амрагчдад аюулгүй байдлаа хангаж, үеэр усны аюулаас сэргийлж, зүй зохистой аялахыг сануулж 1200 гаруй аялагчдад сурталчилгааны материал, гарын авлага, санамжийг тарааж ажиллаа.
Ард иргэдийн хувьд хориотой бүсэд усанд орох, машин техникээ байрлуулах, хогоо хогийн цэгт хаяхгүй байх, ил задгай бие засах, Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, ажилтнуудын тавьсан шаардлагыг үл тоомсорлох зэрэг дутагдлуудыг гаргаж байгаа тул цаашид бидний ажлыг ойлгож, хамтран ажиллахыг хүсье.
#Увс_нууранд_аялахдаа_гэр бүл_үр хүүхэд_хайртай хүмүүсийнхээ_аюулгүй байдлыг хангаж_аялахыг уриалж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ