2020 оны 07 сарын 16
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа Увс нуурын дархан цаазат газрын Урд бага нуураас Хойд бага нуур хүртэлх 120 гаруй айл өрхүүдтэй хаваржих, намаржихдаа орчны бүсэд бэлчээр ашиглах, хог хаягдал хаяхгүй байх түр гэрээг байгуулсан бөгөөд 2020 оны 07-р сарын 01-04-ны өдрүүдэд 72 айлын буйр бууцыг шалгаж, гэрээний хэрэгжилттэй танилцлаа. Мөн гэрээгээ биелүүлээгүй, зөрчсөн айл өрхтэй гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авч ажиллана.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ