2020 оны 01 сарын 01
2019 оны 08 сарын 22-27-ны өдрүүдэд заримдаг цөлийн биологийн төрөл зүйлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох мөлхөгч амьтдыг таньж тодорхойлох, ажиглалт, судалгаа хийж мэдээллийн санг баяжуулах, байгаль хамгаалагчдыг хэвлээр явагч мөлхөгчдийн судалгааны аргазүйд сургах зорилгоор хэвлээр явагч амьтдын судалгааг хийж гүйцэтгэлээ. Увс нуурын ДЦГ, Тэсийн голын БНГ-т хийсэн судалгаагаар Замба гүрвэлийн овогт Agamidae Gray, 1827 багтах Цоохор хонин гүрвэл (Phrynocephalus versicolor) Жинхэнэ гүрвэлийн овогт Lacertidae 1864 багтах Могой гүрвэлийг (Eremias multiocellata) бүртгэж ажиллаа. Судалгааны дүнд 10 багийн 14 төлөөлөгч шавж, хэвлээр явагчдын 2 төрөл (хонин гүрвэл, могой гүрвэл) тэмдэглэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ