2019 оны 05-р сарын 31-ээс 06-р сарын 03-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод зохиогдсон “Цоохор ирвэсийн баяр”-т оролцлоо. Баярт Ахлах 3-р сургуулийн Эко клубийн 9 сурагч, удирдагч багшийн хамт амжилттай оролцоод ирлээ. ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын ДЦГ-ын захиргаа Монголоос ирсэн төлөөлөгчдөд зориулан 4 өдрийн сонирхолтой хөтөлбөрийг бэлтгэсэн байсан бөгөөд Эко клубийн сурагчид 06 сарын 01 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ОХУ-ын байгаль орчны салбарын байгууллагуудын үзэсгэлэн, соёл урлагийн арга хэмжээнд оролцсон. 06 сарын 02-нд “Цоохор ирвэсийн өдөр” баярт оролцож мэндчилгээ дэвшүүлж мюзикль үзүүлбэр үзүүллээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now