2020 оны 01 сарын 01
2019 оны 05-р сарын 11-12-ны өдрүүдэд Увс нуурын ай савын УТХГНХЗ Дэлхийн шувуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Увс нуурын шувуудын өдөр” аяллыг амжилттай зохион байгууллаа. Аялалд орчны бүсийн 8 сумын 30 сурагч, багш, хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид оролцлоо. Мөн сурагчдад байгальд аялахдаа хог хаяхгүй цэвэр цэмцгэр аялах, бие дааж аялалд явах чадварт сургах, багаар хамтран ажиллах, дуулж бүжиглэх, жүжиглэх, зурах, урлах зэрэг чадваруудыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой. Энэ удаагийн аяллын онцлог нь сурагчдын дунд нүүдлийн шувуудад үүр урлах уралдаан зарлаж ирсэн шувууны үүрүүдийг Увс нуурын ойролцоох утасны модонд тогтоосон явдал байлаа. Оролцогчдод тараах материал, календарь, дэвтэр зэргийг тарааж, мэдээлэл өгч ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ