2019 оны 03 сарын 14
Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Р.Жамсран, Байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэн М.Ууганбаатар, Хүрээлэн буй орчны бохирдол, хог хаягдал хариуцсан ажилтан Б.Бат-Үйлс, Түргэн уулын ДЦГ-н Түргэн хэсгийн байгаль хамгаалагч Ш.Баатаржав, жолооч Ц.Цэрэндагва нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Түргэн уулын ДЦГ-н Түргэн хэсэгт 2019 оны 02-р сарын 13-аас 15-ны өдрүүдэд ажиллаа. Түргэн уулын ДЦГ-н Түргэн хэсэгт Зэрлэг амьтдын байршил, хөдөлгөөнийг тандан судлах цаг үеийн байдлыг тодорхойлох, мөн ТХГН-ийн тухай хууль, ТХГН-ийн Орчны бүсийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт хийх, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, нутгийн ард иргэдэд Байгаль орчны багц хууль болон ТХГН-ийн тухай хуулийн талаар сургалт сурталчилгааны ажил хийж гүйцэтгэж тараах материал тараалаа. Мөн 2019 онд Увс нуурын ДЦГ, Цагаан шувуут уулын ДЦГ-т ойн цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор Түргэн сум дахь сум дундын ойн ангитай уулзан мэдээлэл солилцож цаашид хийж гүйцэтгэх ажлаа төлөвлөлөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ