2019 оны 01 сарын 17
2019 оны 01-р сарын 11-18-ны өдрүүдэд Увс аймагт “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2-р үе шатны бэлтгэл ажлыг хангах, зөвлөх үйлчилгээний орон нутагт хийх анхан шатны зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид болон нөхөрлөлийн төлөөллүүд оролцож байна. Уулзалт зөвлөгөөнөөр төслийн танилцуулга, зорилго, хамрах хүрээ бүс нутаг, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, холбоос нутгуудын хамгаалал, хөгжлийн талаарх төрийн болон орон нутгийн бодлого, хууль эрх зүй, ТХГ-ын менежментэд орон нутгийн оролцогч талуудын оролцоо, зохицуулалтыг сайжруулах боломжуудыг тодорхойлж, Кластерийн менежментийг санхүүжүүлэхэд оролцогч талуудын оруулах хувь нэмэр, боломжууд, шаардлагатай бодлого, эрх зүйн хэрэгцээг хамтран тодорхойлох юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ