Увс нуурын ай савын УТХГН-н хамгаалалтын захиргаа болон ДБХС-н Монгол дахь хөтөлбөрийн газрын хамтын ажиллагааны хүрээнд зорилтод нутгуудад хамгааллын тогтвортой байдлыг хангуулахад талуудын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх 4 зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгаль хамгаалагчид, идэвхтэн байгаль хамгаалагчдыг мэдээлэл, мэргэжил арга зүй, хууль эрх зүйн мэдлэгээр хангаж, чадавхжуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд хамгаалалтын захиргааны Мэдээллийн төвд батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Увс аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар, ДБХС-ийн Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд байгаль орчны хууль тогтоомжийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл, төрийн албаны шинэчилсэн хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, төрийн албан хаагчид үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтийг тооцох, ТХГН-т болон төслийн зорилтот газруудад байгаль орчны чиглэлээр илэрч байгаа зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, түүнийг хянан шийдвэрлэх чадвар, байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг бууруулах, таслан зогсоох болон байгаль хамгааллын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, Төрийн албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, төрийн албаны ёс зүйг чанд баримтлах, ДБХС-н Монгол дахь хөтөлбөрийн газрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүн, төслийг хэрэгжүүлэх зорилтот газар нутагт Цоохор ирвэс түүний идэшлэгч амьтдын мониторинг судалгааны дэвшилтэд арга зүйг ашиглах, байгаль хамгаалагчид, нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлж судалгаа шинжилгээ, хяналт шалгалт, сургалт сурталчилгааны чиглэлээр хамтарч ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь гэсэн өргөн хүрээтэй сэдвүүдийн хүрээнд сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now