2018 оны 10 сарын 13
Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны Хяналт шалгалт хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Р.Жамсран, Хүрээлэн буй орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан ажилтан Б.Бат-Үйлс, Увс нуурын ДЦГ-ын Хөндлөн хэсгийн байгаль хамгаалагч Д.Батсуурь, Түргэн уулын ДЦГ-ын байгаль хамгаалагчид Б.Нямдаваа, Ш.Баатаржав, жолооч Ц.Цэрэндагва, идэвхтэн байгаль хамгаалагч Б.Лхагвасүрэн нар ДЦГ-ын хамгаалалтын горимыг хангуулах, хууль бус зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг тогтмол хийх зорилгоор тэмдэгжүүлэлтийн бетонин багана 8 ширхгийг тогтоосон цэгүүдэд байрлуулж, Түргэн уулын ДЦГ-ын Хархираа хэсэгт Тарваганы мониторингийн 3 ширхэг автомат камерыг хураах ажлыг хийж гүйцэтгэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ