2018 оны 09-р сарын 05-аас 13-ны өдрүүдэд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны Гадаад харилцаа, гэрээ конвенц, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батчимэг, Увс нуурын ДЦГ-ын Хөндлөн хэсгийн байгаль хамгаалагч Д.Батсуурь нар ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны сан, ОХУ-ын Горно-Алтайн улсын их сургууль, Алтай-Саяны уулсын нөхөрлөл зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл-хил хязгааргүй байгаль” олон улсын хээрийн сургалт, форумд амжилттай оролцоод ирлээ. Энэ үеэр мэргэжилтэн Ц.Батчимэг “Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны Хил дамнасан хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Сургалт, форумд ОХУ, Беларусь, Литв, Казахстан болон Киргиз улсуудын ДЦГ-ын захиргаадын мэргэжилтнүүд өөрсдийн ажлын туршлагаа танилцуулж, зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу арга хэмжээнүүдэд оролцлоо.  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now