2018 оны 08-р сарын 30-ны өдөр Увс нуурын ДЦГ-ын Улаангом сумын Холбоо нуураас Чацарганы бага нуур хүртэлх чиглэлд байгаль орчныг хамгаалах тухай хууль, ТХГН-ийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх, Наранбулаг сумын Хужирт багийн ИНХ-д оролцох ажлаар ажиллалаа. Энэхүү багийн хуралд Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Р.Жамсран, байгалийн нөөцийн менежмент, орчны бүс хариуцсан мэргэжилтэн, хүрээлэн буй орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан ажилтан Б.Бат-Үйлс, Увс нуурын ДЦГ-ын Увс нуурын хэсгийн байгаль хамгаалагч М.Баярсайхан, жолооч Ц.Цэрэндагва нарын бүрэлдэхүүн ТХГН-ийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, хог хаягдлын тухай хууль, ДЦГ-ын хамгаалалтын горим дэглэм зэргийг сурталчилж, сурталчилгааны материал тарааж ажиллалаа. Хуралд Хужирт багийн 38 иргэн, Алдар багийн 4 иргэн нийт 42 иргэн оролцсон бөгөөд иргэдийн сонирхсон асуултанд хариулж санал хүсэлтийг сонслоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now