Хурлын үйл ажиллагааг Монгол Улсын БОАЖЯ, Увс аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Увс нуурын ай савын УТХГН-ын Хамгаалалтын   захиргаа, ОХУ-ын «Увс нуурын хотгор»-ын шим мандлын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын «Увс нуур» судалгааны төв, Хан Хөхийн нурууны УТХГ-дын Хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Монголын Ирвэс судлалын төв, ШУА-ийн Газарзүй-Геологийн хүрээлэн зэрэг байгууллагууд дэмжин оролцсон бөгөөд Ховд их сургууль, Томскийн их сургууль, Бурядын их сургууль, Крансноярскийн ой судлалын хүрээлэн, Алтай, Бүгд найрамдах Тува улсын Дархан цаазат газруудын төлөөлөл, эрдэмтэн, багш, докторуудын 66 илтгэл хэлэлцүүлэгдэж, эмхтгэл болон гарсан бөгөөд эдгээр судалгааны бүтээлүүд Увс нуурын ай сав, төв азийн  судлалд жинтэй хувь нэмэр оруулж түүхэн үүргээ гүйцэтгэсээр байгаа билээ. 2 өдрийн турш дотоод гадаадын эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцэж хурлын төгсгөлд зөвлөмж гарган дараагийн хуралд дахин чуулахдаа тайлангаа тавьж хийгдсэн бодит судалгаа шинжилгээний ажил, Увс нуурын хамгааллын асуудалд ард иргэд, олон нийтийг татан оролцуулахтай холбоотой сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлын тайланг хэлэлцэх юм. Мөн “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж энэ асуудалд төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болон судалгааны ажлуудын талаар хэлэлцэж олон үнэтэй санал, зөвлөмжийг боловсрууллаа. Хурлын үеэр НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцийн байгууллагууд Үндэсний зохицуулагч, Монгол улсын Байгаль Орчны гавьяат ажилтан, доктор З.Батжаргал, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын “Увс нуур” судлалын төвийн захирал, биологийн шинжлэх ухааны доктор, газар зүйн шинжлэх ухааны дэд профессор, Курбадская Светлана Суруновна нарыг Увс нуурын ай сав газрыг улсын тусгай хамгаалалтанд авах, хамгаалалтын менежментийг сайжруулах, “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газрыг байгуулах, дархлан хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ХЗ-ны даргын 2018 оны 08-р сарын 04-ний өдрийн А-31 тоот тушаалаар “Хүндэт дэвтэр”-т тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now