2018 оны 08 сарын 29
Монголын талаас ээлжит хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хамтарсан комиссын гишүүн Х.Майцэцэг, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, хамтарсан комиссын хурлын нарийн бичгийн дарга С.Мөнх-Оргил, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга, хамтарсан комиссын гишүүн Б.Одсүрэн, Хан-хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга, хамтарсан комиссын гишүүн Б.Буянцог, Дэлхийн байгаль хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн газрын ТХГН-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхчулуун, ШУА-ын Газарзүй-Геологийн Хүрээлэнгийн салбарын дарга ШУ-ны доктор, хамтарсан комиссын гишүүн Б.Оюунгэрэл, ШУА-ын Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монголын ирвэс төвийн тэргүүн доктор, дэд профессор, хамтарсан комиссын гишүүн Б.Мөнхцог, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны гадаад харилцаа, гэрээ конвенц, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батчимэг гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд ээлжит V хуралдаанаар Хамгаалалтын захиргаадын дарга нар “Увс нуурын хотгор” хил дамнасан Дархан газрын хамтын ажиллагааны хүрээнд 2017-2018 онд хийсэн ажлын үр дүн, 2018-2019 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар танилцуулга хийж, “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газрын Орос-Монголын комиссын 2018-2019 онд хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний хөтөлбөр, 2018-2022 онуудад хэрэгжүүлэх “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газруудын менежмент төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ