2018 оны 08 сарын 29
Хамгаалалтын захиргааны Хүрээлэн буй орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан ажилтан Б.Бат-Үйлс, байгаль хамгаалагч М.Баярсайхан, жолооч Ц.Цэрэндагва болон тухайн бүс нутагт амьдарч байгаа малчидтай хамтран Увс нуурын ДЦГ-ын ард иргэд ихээр амарч зугаалдаг Амралт зугаалгын бүсээс Тээл голын цутгалан хүртэлх хур хогийг цэвэрлэлээ. Мөн Гашуун, Тээл голын цутгал орчимд буусан айлуудтай хог хаягдлаа хамаагүй хаяхгүй байх, нүүхдээ ойр орчмынхаа газрыг сайн цэвэрлэж нүүж байх талаар ярьж зөвлөж явлаа. Нийт 9 шуудай УАЗ 469 машины чиргүүлийн тэвш дүүрэн задгай хогийг цэвэрлэж хогийн цэгт буулгалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ