2018 оны 08 сарын 29
2018 оны 06-р сарын 06-07-ны өдрүүдэд Увс нуурын ай савын УТХГНХЗ-ны дарга Б.Одсүрэн, ХЗ-ны Хүрээлэн буй орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт элемент хариуцсан ажилтан Б.Бат-Үйлс, жолооч Ц.Цэрэндагва болон байгаль хамгаалагч Д.Батням, “Өмнө-Отор” нөхөрлөлийн гишүүд хамтран Түргэн уулын ДЦГ-ын Гоожуурын хүрхрээ хэсгийн газар нутагт ан амьтдад биотехникийн арга хэмжээ авч давс, мараа тавих ажлыг хийж гүйцэтгэлээ. Машин очих боломжгүй газруудад мориор 6 км, явганаар 2,5 км явж нийт 400 кг давс байрлуулсан ба 120 кг давсыг тухай газар нутгийг хариуцдаг байгаль хамгаалагч Д.Батнямд хүлээлгэн өгч ажиллаа. Мөн “Өмнө-Отор” нөхөрлөлийн гишүүд, орчны бүсийн малчидтай, Ховд сумын засаг даргатай уулзаж Өмнө-Отор ууланд хайгуул хийхтэй холбоотой асуудлаар санал бодлоо солилцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ