ОХУ-ын “Увс нуурын хотгор”-ын ДЦГ-ын экологийн боловсрол олгох албаны мэргэжилтнүүд кызыл хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ОХУ-ын Тува улсын байгалийн нөөц, экологийн яамнаас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж буй “Оросын хүүхдүүд байгалиа хамгаалахын төлөө” уриатай бүх оросын хүүхдийн экологийн наадам болон соёл урлагийн тоглолтыг үзэж, сурагчид маань талбайн зургийн уралдаанд оролцож, гал унтраах ойн анги, эрдэс баялагийн салбарын үзэсгэлэн, Тувагийн үндэсний музейн байгалийн тэнхимийн үзмэр болох ховор ан амьтан, шувууд, ургамал зэрэг хүүхдүүдэд зориулан дэлгэсэн үзүүлэн таниулах биет зүйлстэй танилцаж ОХУ-ын Тува улсын Байгалийн нөөц, экологийн яамны сайд Д.К.Балбан-оолоос гарын бэлэг, сертификатаар шагнууллаа. Мөн “Центр Азии” уран баримлын цогцолбор, дэлхийн 1,2-р дайн болон Афганистаны дайнд Тува улсаас оролцож байсан баатрууд, дайчдын дурсгалын цогцолбор зэрэгтэй танилцаж, буга үржүүлгийн газар, цэрэг дайны техник хэрэгсэл, машин техникийн жагсаал зэргийг үзэж сонирхон сонирхолтой аялсан бөгөөд Тува улсын цоохор ирвэсийн наадмын аймгуудаас шалгарсан мюзикль үзүүлбэрүүдийн шалгаруулалтын үеэр өөрсдийн бэлтгэж очсон үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлж, гар зургийн үзэсгэлэнд сурагч Т.Мөнхбат зургуудаараа оролцлоо. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now