2018 оны 08 сарын 29
Аялалд аймгийн төвийн ЕБ-ын 6 сургууль, 7 сумын нийт 26 сурагч, 2 багш оролцсон бөгөөд шувуу судлаач 1 оролцож оролцогчдод шувууны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шувуудыг ажиглах, тоолох явган аялал зохион байгууллаа. Мөн аяллын үеэр сурагчдын дунд гар зураг, фото зургийн уралдаан, шувуудын үйл хөдөлгөөн, дуу авиа зэргийг дүрслэн үзүүлэх даалгавар бүхий Мюзикль үзүүлбэр тоглож баг болон өрсөлдөж шилдгээ шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлсээр шагналаа. Оролцсон бүх сурагчид, багш нарт батламж гардуулж Увс нуур судлалын ОУ-ын эрдэмтдийн бүтээлийн эмхтгэл номыг бэлэглэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ