Хүүхдийн “Ногоон парламент” байгуулах хуралдаанд Сагил сумын ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийн 28 сурагч, клубийн багш Б.Баярхүү нар оролцлоо. Багш Б.Баярхүү Ногоон парламентын ажиллах журам, зорилго, дотоод журам, гишүүдийн эрх үүрэг болон дараагийн хурлаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Сагил сумын “Хүүхдийн ногоон парламентын хурал”-ын даргын сонгуульд 4 сурагч өрсөлдөж саналыг нууцаар хураан дүнг гаргахад  8а ангийн сурагч Б.Ариунаа дийлэх олонхийн санал авч даргаар сонгогдлоо. Мөн Ногоон парламентын хурлын зөвлөлийн гишүүдээр 6а ангийн сурагч Маралмаа, 7а ангийн сурагч Энэрэл нар сонгогдлоо. Ногоон парламентын хурлыг улиралд 1 удаа хуралдаж байхаар тогтов.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now