2018.04.24-ны өдрөөс эхлэн Увс нуурын ай савын УТХГНХЗ санаачлан “Увс нуурын ай сав”-ын орчны бүсийн Эко клубийн сурагчдад сум, орон нутагтаа тулгамдаж буй байгаль орчны асуудлуудын талаар санал бодлоо уралдуулан шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож “Ногоон парламентын хурал”-ыг хуралдуулж байхаар боллоо. Хуралдаанаас дараах саналуудыг гаргалаа:

  • Сумын хэмжээнд шийдвэрлэх асуудал:

1. Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх.

2. Дэлгүүр болон албан байгууллагууд хогийн саваа шинэчлэх, нэмж байрлуулах.

3. Нойтон мод тайрч байгаа болон ан амьтан агнах оролдлого хийж байгаа хүмүүст болон ард иргэдэд хууль, дүрэм журмыг танилцуулах, сурталчлах.

4. Хогийн цэгт тэмдэг тэмдэглэгээ хийж анхаарал хандуулах.

5. Хөрсний бохирдолд анхаарал хандуулах - айл бүр муу усны нүхтэй болох.

6. Голын сав дагуух газарт цэвэрлэгээ хийх.

  • Сургуулийн хэмжээнд шийдвэрлэх асуудал:

1. Ангиуд болон дотуур байрны ойр орчмыг цэцэгжүүлэх - 1 сурагч 1 цэцэг аян өрнүүлэх.

2. Анги бүр гарын доорх материал ашиглан хогийн сав хийх.

3. Анги бүр эко булантай болох.

4. Бүх сурагчдыг хамруулсан аялал зохион байгуулах.

5. Төгсөх ангийн сурагчдын нэрэмжит төгөл байгуулах.

6. Сурагчдыг хогоо хогийн саванд хийж хэвших дадалд сургах - нийгмийн ажилтантай хамтрах.

  • Хог хаягдлын талаар сургалт зохион байгуулах - сумын байгаль хамгаалагч нартай хамтрах.
  • Усны эрүүл ахуй  - эмнэлгийн нийгмийн ажилтантай хамтран сургалт зохион байгуулж сурталчилгаа хийх.

7. Эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонтой болох.

8. Ховор болон ховордож байгаа амьтан, ургамлыг хамгаалах талаарх самбар хийж сумын ард иргэдэд сурталчлах, мэдээлэл сурталчилгаа хийх - сумын байгаль хамгаалагч нартай хамтрах.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now