Жил бүрийн 04-р сарын 22-ны өдрийг дэлхий даяар “Эх дэлхийн өдөр” хэмээн тунхаглаж дэлхийн 193 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрийг угтан олон нийтийн анхаарлыг байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, танин мэдэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгарч буй асуудлуудад хандуулах зорилгоор олон төрлийн ажил зохион байгуулдаг билээ. 2018 оныг “Хуванцар савны хэрэглээнээс татгалзая” уриан доор тэмдэглэж байна. Энэ ажлын хүрээнд Увс нуурын ай савын УТХГНХЗ-ны зүгээс Улаангом сумын төвийн ЕБС-ийн Эко клубийн сурагчдад дэлхийн байгалийн өв, байгаль хамгаалал, хуванцар савны хэрэглээнээс татгалзах зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд 6 сургуулийн 98 сурагч, Эко клубийн багш нар хамрагдлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now