ITM-2018 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо 2018 оны 03-р сарын 27-оос 04-р сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ITM-2018 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны газар ашиглалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Э.Жавзансүрэн оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр Хамгаалалтын захиргааны зүгээс Төв Азийн экосистем: Судалгаа, хамгаалал, зохистой ашиглалт судалгааны ном 10 ширхгийг, Увс нуурын ай савын судалгаа шинжилгээний ажлын эмхтгэл 4 ширхэгийг, ОХУ, Монгол улсын хил дамнасан “Увс нуурын хотгор”-ын тусгай хамгаалалттай газруудын менежментийн төлөвлөгөө /2010-2015 / 10 ширхгийг, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент төлөвлөгөө /2014-2018/ 10 ширхгийг, Зэрлэг амьтдын нутгаар аялал жуулчлалын маршрут-1 сурталчилгаа материал 500 ширхгийг, Шувуу ажиглах маршрут-2 аялал жуулчлалын сурталчилгаа материал 500 ширхгийг, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн танилцуулга 500 ширхгийг тус тус тарааж сурталчиллаа. Энэ жилийн хувьд үзэсгэлэн 3 хоног үргэлжилсэн бөгөөд эхний өдөр нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж, оролцох хүмүүс зөвхөн мандатаар оролцсон ба энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг боллоо. Сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулагдсан. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдаж, аялал жуулчлалын чиглэлийн ажлын байр нээлттэй зарлагдлаа.

2018 оны 08 сарын 29

Үзэсгэлэнгийн үеэр Хамгаалалтын захиргааны зүгээс Төв Азийн экосистем: Судалгаа, хамгаалал, зохистой ашиглалт судалгааны ном 10 ширхгийг, Увс нуурын ай савын судалгаа шинжилгээний ажлын эмхтгэл 4 ширхгийг, ОХУ, Монгол улсын хил дамнасан “Увс нуурын хотгор”-ын тусгай хамгаалалттай газруудын менежментийн төлөвлөгөө /2010-2015 / 10 ширхгийг, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент төлөвлөгөө /2014-2018/ 10 ширхгийг, Зэрлэг амьтдын нутгаар аялал жуулчлалын маршрут-1 сурталчилгаа материал 500 ширхгийг, Шувуу ажиглах маршрут-2 аялал жуулчлалын сурталчилгаа материал 500 ширхгийг, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн танилцуулга 500 ширхгийг тус тус тарааж сурталчиллаа. Энэ жилийн хувьд үзэсгэлэн 3 хоног үргэлжилсэн бөгөөд эхний өдөр нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж, оролцох хүмүүс зөвхөн мандатаар оролцсон ба энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг боллоо. Сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулагдсан. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдаж, аялал жуулчлалын чиглэлийн ажлын байр нээлттэй зарлагдлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now