Хяналт шалгалтын ажлын үр дүнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ:

  • Давст сумын удирдлагатай санал солилцож хамтран ажиллах чиглэлийн талаар зөвшилцлөө.
  •  УНАСУТХГН-ийн танилцуулга, Хог хаягдлын тухай хуулиар хийсэн гарын авлага, Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгор, нууруудын хөндийн экологийн бүс нутгийн үнэлгээ, хамгаалах шаардлагатай газруудын танилцуулга, Азаар заяасан алтай сайхан нутаг минь ашид мөнхөд амгалан оршиг плакат зэрэг гарын авлага материалыг сумын удирдлага, Увс нуурын ДЦГ-ын Торхилог хэсгийн орчны бүсийн ард иргэд, хилийн заставын бие бүрэлдэхүүнд тарааж өгссөнөөр байгаль орчны хууль бус үйл ажиллагааны зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой ажил болсон.
  • ДЦГ-ын орчны бүсэд өвөлжиж байгаа нутгийн ард иргэд, хилийн заставын бие бүрэлдэхүүн ТХГН-ийн тухай, Хог хаягдлын тухай, Зөрчлийн тухай, Ойн тухай хуулийн талаар ухуулга яриа хийснээр иргэд зөрчил гаргахгүй байх, хуулийг хэрэгжүүлэхэд тус нэмэртэй ажиллагаа болсон.
  • Түргэн сумын Сум дундын ойн анги, сумын байгаль орчны тогтвортой хөгжлийн тасаг, ТХГН-ийн байгаль хамгаалагч нар хамтран Торхилог хэсэгт ойн цэвэрлэгээ хийх талбай тусгаарлалтыг хийлгэж акт, бичиг баримтыг үйлдсэн.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now