Хилийн заставт ажиллалаа

2018 оны 08 сарын 29

Цагаан шувуутын ДЦГ-т болон Хилийн цэргийн 0245-р ангийн хилийн 2-р застав дээр хамгаалалтын захиргааны даргаар батлуулсан удирдамж чиглэлийн дагуу 2018 оны 02-р сарын 06-08-ны өдрүүдэд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Р.Жамсран, Ч.Энхээ, жолооч Ц.Цэрэндагва, байгаль хамгаалагч О.Цэрэнжав нар оролцож ажиллаа. Сагил сумын нутаг Цагаан шувуутын ДЦГ-ын орчны бүсийн Ёлын амнаас Мэргэний Мааньтын хотгор хүртэл нийт 30 өвөлжөөний 43 өрхийн 87 иргэн, Хилийн цэргийн 2-р заставын алба хаагч 10 иргэн нийт 97 иргэнд ТХГН-ийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хог хаягдалын тухай хууль болон Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар танилцуулга сурталчилгаа хийж, байгаль орчны хууль бус үйл ажиллагаа гаргахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч санал солилцож ажиллаа. 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now