Голын Халиуны судалгааг Тэсийн голын дагуу цэгэн замналын аргаар ажиглалт хийх мөн ард иргэдтэй уулзаж мэдээлэл авах замаар хийж гүйцэтгэв. Голын халиу нь нэн ховор зүйл бөгөөд ерөнхий шинж нь бие сунагар, цээжин тал уруугаа шувтан, толгой жижиг тавшгар, мөчид богинохон, хуруунууд сэлэхэд зохилдсон арьсан холбоотой. Тавхайн ул үсгүй, сүүл үсэрхэг урт, угаараа бүдүүн үзүүр тийшээ шувтан, нуруу, хавирга, сүвээ орчмоороо бараан хүрэн, хэвэл хоолой, гэдсээрээ мөнгөлөг цайвар зүстэй гэх мэтчилэн гадаад шинжүүдтэй. Тэсийн голын сав газар Хайрцагтын Хошит эрэг гэдэг газар голын харзнаас голын халиуны зураг авч шинэ бүртгэгдэж  байгаа тархцыг тэмдэглэв.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now