Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг “Хамтын оролцоотойгоор төлөвлөх нь” сэдэвт хэлэлцүүлэгийг 2018 оны 02-р сарын 01-ны өдөр Хамгаалалтын захиргааны Мэдээллийн төвд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийн гол зорилго нь ТХГН-ийн талаар төрөөс баримталж буй бодлогод талуудын оролцоог нэмэгдүүлэх, ажлын төлөвлөгөөг гаргахдаа оролцогч талуудын саналыг авч төлөвлөгөөнд тусгуулах, цаашид хамтын ажиллагааг сайжруулахад оршино. Хэлэлцүүлэгийн үеэр Хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн 2018 онд хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж, хамтран ажиллах чиглэлүүдийг гаргаж тохиролцлоо. Хэлэлцүүлэгт   Увс аймгийн БОХБХ, БОАЖГ, Цаг уур, орчны шинжилгээний газар, Увс нуур Тэс голын сав газрын захиргаа, Газар хөдлөлтийн станц, БСУГ, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Улаангом сумын БОТ, Прокурорын газар, Хилийн цэргийн 0245-р ангийн дарга, мэргэжилтэнүүд оролцож санал бодлоо солилцлоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now