Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Түргэн уулын дархан цаазат газар, Цагааншувуут уулын дархан цаазат газарт нийт 4 цэгт ан амьтанд давс тавж биотехникийн арга хэмжээ авч ажиллаа. Энэ үеэр Судалгаа шинжилгээ, мониторинг хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн замналын судалгааны аргазүйн зөвлөгөөг байгаль хамгаалагч нарт газар дээр нь заасан. Мөн байгаль хамгаалагчдын 2018 оны ажлын төлөвлөгөө, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг байгууллагын менежмент төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулан 01-р сарын 15-ны дотор ирүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгч ажиллаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now