2017 оны 04 сарын 19
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Одсүрэн, Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Дашням нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн тухай хууль, Тогтвортой хөгжлийн боловсрол, Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, харилцан туслах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумуудын сургуулиудад экологийн боловрсол олгоход хамтран ажиллахад оршино.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ