Хамгаалалтын захиргаанаас Увс нуурыг тойрсон усны шувуудын үүрлэлт, үржилт, зан төрх, тоо толгойн судалгааг жил бүр тогтмол явуулж ирсэн. Энэ жил 2016 оны 04-р сарын 29-наас 05-р сарын 03-ны хооронд Увс нуурын дархан цаазат газрын Хөндлөн голын адгаас Бага нуур хүртэл Ус намгархаг газрын шувуудыг судалгаа, хяналт шалгалт, сурталчилгааны ажлыг хийлээ.
Судалгааг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захи...ргааны мэргэжилтэн Н. Лхамсүрэн, Увс нуурын ДЦГ-ын байгаль хамгаалагч М. Баярсайхан нар хийж гүйцэтгэлээ. Шувууны судалгааг нийт 16 цэгт ажиглалт хийж, 26 зүйлийн 22.246 тоо толгой шувуу байгааг харж бүртгэлээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now